Dark Light
Нийгэм | 2023-01-29

Ардчилсан намын даргаар Д.Ганбат сонгогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын гишүүд өчигдөр буюу 2023 оны 01-р сарын 28-ны өдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар явуулж өглөөний 08:00 цагт албан ёсоор нээж оройн 22:00 цагт хааж дүнгээ танилцууллаа. 

Нийт санал өгөх эрх бүхий бүртгэлтэй 143.421  гишүүнээс 79.489 гишүүн саналаа өгч оройн 22:00 цагийн байдлаар ирц 55.28%-тай явагдаж өндөрлөлөө.

Ардчилсан нам технологийн дэвшлийг нэвтрүүлж зохион байгуулсан цахим сонгуулиар Ардчилсан намын даргаар нийт санал өгсөн гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга Д.Ганбат сонгогдлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19