Dark Light
Нийгэм | 2023-01-29

5760 багш, удирдах ажилтны хөгжлийн бодлогын сургалтад хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны сургалтыг Удирдлагын академитай хамтран 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Үүнд:

1-р шат:

Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төлөөлөл бүхий 90 хүнийг сургагч багшаар бэлтгэв.

2-р шат:

Бэлтгэгдсэн сургагч багш нар 18 бүлэгт хуваарилагдан  СӨБ, ЕБС, МБСБ-ын 540 багш, удирдах ажилтанд дадлага сургалт хийв.

3-р шат:

Нийслэлийн СӨБ, ЕБС, МБСБ-ын нийт багш, удирдах ажилтны төлөөлөл бүхий 5760 хүнд 18 багаар 108 удаагийн сургалт зохион байгуулав.

1, 2 дугаар шатны сургалтад СӨБ, ЕБС, МБСБ-ын багш, удирдах ажилтны төлөөлөл бүхий 5942 хүнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд нийт 5760 буюу 96.9% -ийн ирцтэйгээр сургалтад хамрагдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19