Dark Light
Нийгэм | 2023-01-29

80 саяын үнэтэй приус- 41

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хошин шогийн жүжигчин М.Баярмагнай Приус-41 машин зарахдаа, үхэр, пүүзний хонжвор дагуулсан хувийн сугалаа явуулсан нь инээдэм биш эмгэнэл, шог биш шогтсон явдал болж байна. Сугалаанд орох хүн бүр М.Баярмагнайд 20 мянган төгрөг төлнө. 4000 мянган хүн тус бүр 20 мянган төгрөг шилжүүлэхэд 80 сая төгрөг болно. 30-35 сая төгрөгийн үнэ ханштай Приус-41 машин 80 сая хүрнэ. Наадах чинь адгуус гэхэд арай хэтэрч байна гэж кинонд гардаг цоохор морины наймаа шиг юм болж байна. Наадах чинь Приус-41 гэхэд 80 саяын бооцоо цуглах нь дэндэж байна, Баярмагнай гуай. Нэг хүн машин хожлоо ч бусад нь хохирч үлдэнэ.  1-р байр Приус-41, 2-р байр шүдлэн үхэр, Jordan 6 пүүз гэжээ. Машин зарахдаа гуя дагуулж хүзүүнд нь үхэр, пүүз дагуулна. Машин, мал, пүүз нэг дор байдаг нь ч юу билээ, гуянд хүзүү дагуулдаг болохоос гуянд шоколад дагуулдаггүй. Приус нь 30 сая байлаа гэхэд үхэр, пүүз нь нийлээд 2 саяас хэтрэхгүй. Зовж олсон 20 мянгаа шилжүүлэхээсээ өмнө 1 хан минутад дөрвөн аргын тоо бодож, хожих магадлал хэдэн мянгад нэг вэ, сугалгаа нь шударга байж чадах уу уу, хэн хянах вэ гэдэг энгийн хэдэн асуулт өөрсдөдөө тавиад хариултыг нь хайдаг баймаар байна.      

Хошин шогийн жүжигчин М.Баярмагнай “Өөрийнхөө хуудсаар өөрийнхөө зүйлийг зарж байна. Төлөвлөсөн мөнгөнөөс илүү гарвал хүмүүнлэгийн ажилд зориулах болно” гэжээ. Машиных нь үнэд хэдэн хүн хэдэн төгрөг төлөхийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. 20 мянга төлсөн хүн 4000 мянга давбал дансаа хаахгүй. Илүү гарвал хүмүүнлэгийн ажил хийнэ гэдэг гоё үгээр үүнийгээ ч хэлсэн байна. 

Мань эр НӨАТ төлөгчдөө өлөн гэж, ажил хийж, хотоо цэвэрлэдэг хүмүүсийг доош хийж, ад шоо үзсэн ч гэлээ Сангийн яамны захиалгаар хошин реклам хийж хошин шог байдалд орж явсны хувьд сугалаа 40 хувийн татвартайг доторлохгүй ч гадарлах байх. Хүний мэдлэг боловсрол, ур чадвар хамаарахгүйгээр бооцоо тавьж хожих бүх сугалаа 40 хувийн татвартай. Сугалаагаа хэрхэн шударга явуулах зэргээ шалгуулж хянуулж зөвшөөрөл авсан байх хуультай. Шогчид биш шогтогчид, алиалагч бус балайлагчид үндэс угсаа нэгт өвөрлөгч ахан дүүсээ хэл аялгаар нь ялгаварлаж, НӨАТ төлөгчдөө өлөн гэж доромжлоод мөнгө хийж, ашиг олсоор л байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10