Dark Light
Нийгэм | 2023-01-29

Ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулах газар олгох хүсэлт тавив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Астра вилла, Женерел таун, Пийс виллаж хотхоны СӨХ-ны удирдлагууд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хүсэлт тавьсны дагуу  БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэмбилэг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг, Усны бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхбат, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Мөнхтогтох, Богдхан уул дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадорж, Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа нар ажиллав. 

Хүсэлтийн дагуу нөхцөл байдалтай нь танилцахад 3-н хотхоны оршин суугчид дундын бүсэд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах газар олгох хүсэлт тавив. Гэвч тус газар нь  шүүх дээр маргаан үүсгэж хэлэлцэгдэж байгаа тул шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл ногоон байгууламжтай холбоотой  баримт, материалыг БОАЖЯ-д хүргүүлж, судлуулахаар болов.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10