Dark Light
Нийгэм | 2023-01-29

Шунал ихэдвэл шулам болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголчууд хуурагдаж ханахгүй байна. Family mart хэмээх CU-тэй адилхан сүлжээ дэлгүүр шиг сонсогдох  санхүүгийн пирамидад шунал нь олз болж, сайн дураараа  60, 180, 720-оос эхлэн 6480 доллар өгч олон мянган хүн хохирсон байж болзошгүй байна. FT group, Family mart, Wayfair гэх мэтэд өдөр бүр үнэд ороод байгаа доллар төлцгөөж, гялс ороод лаг ашиг хийж аваад гарна гэтэл нөгөөх сайт нь устаад алга болжээ. FT group аппликэйшн гар утсандаа татан суулгаад, олон улсын арилжааны биржид цахим хэтэвч нээн, 60-20 мянган долларын барьцаа тавивал өдөр бүр 2-50 доллар олно гэж урхидсан тив дамнасан санхүүгийн сүлжээ монголчуудыг шунал дээр нь дөрөөлөн тоножээ. Хил хязгааргүй цахим луйвар 2022 оны 11-р сараас  хиймэл оюун ухаан ашиглаж, монголчуудыг монгол хэлээр нь молиго үмхүүлж мөнгийг нь аваад 2 сарын дараа буюу 1-р сарын 24-нд гэнэт хаагджээ. Хамгийн сүүлд FT group-ийн 4085 гишүүнд баяр хүргэе гэж мэдэгдээд усанд хаясан чулуу шиг сураггүй алдарчээ. Алдсан хүн арван тамтай гэгчээр хохирсон хүмүүс мөнгөө тавиад туусан хойноо ярьцгааж байгаагаас үзвэл, FT group гэх залилангийн бүлэглэл 2 том данснаасаа аль хэдийнээ 8 сая 278 мянга 782 доллар буюу 28,7 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Санхүүгийн сүлжээ луйвар юун дээр тулж босдог вэ? Амар хялбар аргаар, зүгээр байж байгаад мөнгө олно гэсэн хүний сохор мунхаг шунал дээр луйврын пирамид босдог. “Бэлтэс мөрөн”-гийн луйвар хохирол ихтэй ч буух эзэнтэй, буцах мөртэй, хэдэн монгол хүний хийсэн бантан. Харин FT group бол хаа хол тэнгис далайн чанадаас, тив дэлхийн хаанаас ч хийсэн байж мэдэх хил хязгааргүй цахим санхүүгийн луйвар юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10