Дуучин Д.Болдын В продакшн залуу уран бүтээлч Н.Энэрэлсайханыг энэрэлгүй муухай гол гаргасан тухай хэл ам, хэрүүл шуугиан өрнөж, попынхон попорцгоож, гурвалжин дөрвөлжин маргаан талцал тариад байна. Дуу, тоглолтын орлогоос Энэрэлсайханд 10 хувь оноох нь бага ч бай, их ч бай сайн дураараа байгуулсан гэрээ тохироо. Гагцхүү 90 хувиа өөрсдөө авдаг ч, 10 хувиа ч өгөлгүй мурьсан нь , хөдөлмөрийн мөлжлөг гэж хүмүүс эгдүүцлээ. Ая зохиогч Б.Ангирмаа Киви хамтлагтай анх 60\40-өөр орлогоо хуваахаар тохирч, 5 жилийн дараа 50\50 болсон, хэл ам гараагүй, одоо ч мөнгө орж ирдэг гэж хэлснийг “Шар айраг”-ийн Ганхүү өлгөн авч, 1998 онд байгуулагдахдаа л 4 гишүүнтэй байсан, 25 хувиа авцгаадаг байсан, 25 жилийн дараа ч энэ зарчим хэвээрээ гэсэн. Никитоны Бачка үсрэн гарч ирж, хэрүүл маргаан олон ангит цуврал бол өргөжлөө. Болдын үеэл бил үү, авга ах Никитоны Батчулуун “супер студи чадалтай продакшн байдгийг бол бид мэдэж байгаа, нэг тогооноос хооллолдог шуу ухаантай юм бол нэгнийгээ алдаж оноход тусалдаггүй юм аа гэхэд жан жан гээд байлгүй хэлмээр юм байвал сошиалаар хутгалаад байлгүй…”гэх зэргээр хариуг нь барив. Батчулууны хэлснээр Б продакшн чадалтай юм бол 10 хувиа өгч чадахгүй бултдаг нь юу гэсэн үг вэ? Тогоон дотроо өмхийрөн нууж, байгуулсан гэрээгээ умартдаг, амласан ярьсандаа хүрдэггүй хэн нэгнээ хаацайлах ёстой юу, илчилж шүүмжлэх нь сошиалаар хутгалсанд тооцогдох уу? гэх мэтээр олны эгдүүг өдөөлөө. Б продакшн нэр төрд халдлаа, мөнгө өгсөн гэж байгаа ч залуу дуучин Энэрэлсайхан хоосон гараа харуулсан. Мэдээж мөнгө авсан баримт гэж байдаг, мөнгө аваагүй гэдэг баримт байдаггүй. Дуучин Болд мөнгө өгсөн гэж хоосон мэдэгдэх бус мөнгө өгсөн баримтаа харуулахыг олон нийт шаардаж байна. Никитоны Батчулуун нь эмэгтэйчүүдийг гутаасан зохисгүй онигоо ярьж, түүнд нь Сэрчмаа татаж унан хөхрөөд сошиал сүлжээнд олны дургүйцлийг төрүүлж байсан юм.
АДМИН







Нийгэм







