Dark Light
Нийгэм | 2023-01-30

Хуш модоо хамгаалах хүрээнд ТББ-тай хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон “Тэнгэрлэг Монголын газар шороо” ТББ-ын хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч ажиллах талаар санал солилцов.  

• Хушин ойн сангийн төлөв байдлыг үнэлэх, хохирлыг тооцох

• Хуш мод, самрын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд тулгамдаж буй асуудлыг судлах,

• Хуш модны самрын боловсруулсан идээг экспортод гаргах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох,

• Байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих бодлого боловсруулах,

• Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах ойн мэргэжлийн байгууллагын талаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулах гэх мэт ажилд хамтран ажиллана. 

Хууль бусаар мод, самар бэлтгэхтэй холбогдуулан гарч буй зөрчлүүдийг цэгцлэх

- Зөвшөөрөл авч самар бэлтгэхдээ хуш модыг сүйтгэсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх

- Татвараас зугтсан, ажиллуулсан иргэдийг эрүүл мэндээр хохироон,  хаясан этгээдүүдэд хариуцлага тооцох

БОАЖ-ын Сайдын баталсан журамд өөрчлөлт оруулах гэх мэт олон ажлуудыг төлөвлөн хийнэ. Ирэх 7 хоногт зөвлөлийн анхны хурлыг зарлалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19