Dark Light
Нийгэм | 2023-01-30

Усны газрын дарга Ш.Мягмарт БОАЖ-ын сайд хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Усны газрын дарга Ш.Мягмар салбартаа 34 жил үр бүтээлтэй ажиллаж гавьяаны амралтаа авч буйд  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүллээ. 

Ш.Мягмарыг геологи, усны аж ахуйн салбар болон төрийн албанд ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж  1987, 1991, 2008, 2011 онд байгууллагын хөдөлмөрийн аварга, 2003 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2007 онд Байгаль орчны яамны “Хүндэт жуух бичиг”, 2009 онд “Тэргүүний геологич”, 2011 онд  Байгаль орчны салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2014 онд Төрийн дээд “Алтангадас” одонгоор тус тус шагнасан байна.

Ш.Мягмар нь  геологи, усны аж ахуйн салбарт ажиллахдаа жирийн маршрутын ажилчнаас хөдөлмөрийн гараагаа  эхэлж, дагалдан инженер, инженер, ахлах болон ерөнхий геологи, ангийн дарга, ерөнхий менежер,  албаны дарга,  хэлтсийн дарга, газрын дарга зэрэг төрийн хариуцлагатай албыг хашиж ирэхдээ хээрийн үйлдвэрлэлийн дадлага, туршлага хуримтлуулахаас гадна төрийн бодлого боловсруулах түвшинд бэлтгэгдсэн салбарын тэргүүний мэргэжилтнүүдийн нэг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10