Dark Light
Нийгэм | 2023-01-30

22 зорчигчтой бага оврын автобус замын хажуу руу гулгажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу баг, /аймгийн төвөөс баруун зүгт 55 км, сумын төвд/ Бага оврын автобус /22 зорчигчтой/ замын хажуу руу орсон тухай дуудлагыг 1 сарын 27-ны өдрийн 18:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Г /56 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Хюндай Коунти” загварын 24 хүний суудалтай бага оврын автобус замын хажуу руу гулгаж орсон байсан бөгөөд зорчигчдийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр руу зөөвөрлөн, жолоочийг сум дундын Эрүүл мэндийн төвд хүргэж автобусыг 20:25 цагт татан гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10