Dark Light
Нийгэм | 2023-01-30

Иргэдэд хутга тулган зодож, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдэд хутга тулган зодож, эд зүйлийг дээрэмдэх, орон байрны хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал: Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдэд хутга тулган зодож улмаар гар утас болон бусад эд зүйлийг нь дээрэмдэж орон байрны хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

Тухайн этгээдүүд нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг нэг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайлах дөрвөн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд дээрх гэмт хэрэгт хохирсон иргэд  Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандана уу.

Иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10