Dark Light
Нийгэм | 2023-01-30

Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хорооллыг 2023-2028 онд барихаар болсон. Тодруулбал, орлогод нийцсэн орон сууц барих энэхүү төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхэд хүлээн авах сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барих юм.

Нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх энэхүү төсөлд шаардлагатай цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийсэн.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас өнгөрсөн Баасан гарагт орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн орон сууцны корпорацад олгосон.

20 шахам жил болох гэж буй энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотын алслагдсан хороодыг хөгжүүлэх Засгийн газрын төлөвлөгөө нэг алхмаар урагшилна гэсэн үг юм. Нөгөө талдаа энэхүү төслөөр дамжуулж, яндангийн тоог бууруулах нь агаарын бохирдлыг багасгахад ч нэмэр болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19