Dark Light
Нийгэм | 2023-01-30

Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АШУҮИС-ийн Төв Эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлтэд АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах  хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллана.

Олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд  төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, тэдний гэр бүлд чанартай амьдралыг бий болгох, монгол хүний удмын санг цэвэр авч үлдэх боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10