Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэл мэдээллийн төлөөллийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар 2022 онд дэлхий дахинд болж өнгөрсөн үйл явдал, үүнтэй холбогдуулан манай улсын авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээний үр дүн, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Олон улсын харилцааны ерөнхий төлөв, чиг хандлага, хилийн чанадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийсэн, мөн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, уулзалтын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулав.
АДМИН






Нийгэм







