Dark Light
Нийгэм | 2023-01-31

Элчин сайд Х.Кобаяши Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд зочлов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 1-р сарын 25-ны өдөр Япон улсын Элчин сайд Х.Кобаяши ХААИС-д зочиллоо. Тэрээр Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг SATREPS хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь" төслийн хүрээнд ЖАЙКА-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Экосистемийн судалгааны төвийн дэргэдэх Ургамлын үрийн экологийн лабораторитой танилцлаа.

Санал солилцох үеэр О.Баатарцогт захирал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-с ХААИС-д үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши “Монгол Улсын тогтвортой хөгжилд газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх нь нэн чухал бөгөөд энэ зорилгоор хүний ​​нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажилд ХААИС чухал үүрэг гүйцэтгэдэг, цаашид хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хоёр улсын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна” хэмээв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10