Dark Light
Нийгэм | 2023-01-31

Зээл гаргана хэмээн иргэдийн мэдээллийг авч 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал”, гэх фейсбүүк хаягуудыг ашиглан “Зээл гаргана” гэх зар оруулж,  иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч “Mongolchat”, “Hipay”, “Бид” аппликейшнээр дамжуулан банкны карт дахь мөнгийг хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10