Dark Light
Нийгэм | 2023-01-31

Пакистанд цагдаа нарын мөргөлийн үеэр амиа золиослогч халдлага үйлдэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Пакистан улсын Афганистаны хилийн ойролцоох Пешавар хотод мөргөлийн үеэр сүмд амиа золиослогч халдлага үйлдэж 87 хүн амиа алдаж, 160 орчим хүн гэмтэж шархадсан байна. Сүмд мөргөл үйлдэж байсан хүмүүс цагдаа нар байсан тул хотын цагдаагийн газрын төв байрыг өндөр хамгаалалтад авчээ. 

Тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф террористууд улс орны аюулгүй байдлыг хамгаалах эрхэм үүрэгтэй цагдаа нарыг айлган сүрдүүлэхийг хүсч байна хэмээн мэдэгджээ. Талибаны бүлгийн удирдагчдын нэг эхэндээ уг халдлагыг үйлдсэн хэмээн мэдэгдээд байсан ч удалгүй тус бүлэг уг халдлагатай ямар ч холбоогүй гэсэн тайлбар хийсэн байна. 

Пакистаны Засгийн газар болон Пакистан дахь Талибаны бүлэг хоорондын гал зогсоох хэлэлцээр өнгөрсөн жилийн 11 дүгээр сард дуусгавар болсноос хойш зэвсэгт халдлагын тоо нэмэгджээ. Өнгөрөгч 12 дугаар сард Пешаварт цагдаагийн газар халдлагад өртөж 33 хүн амиа алдсан байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар сүмд амиа золиослогч халдлага үйлдэх үед цагдаагийн 300-400 офицер мөргөл үйлдэж байсан байна. Уг сүм нь цагдаагийн төв байр, тагнуул, терроризмын эсрэг товчоодын адил хотын өндөр хамгаалалттай бүсэд байрладаг ажээ. Ерөнхий сайд халдлага гарсан сүмд өөрийн биеэр очсон байна. 

Эх сурвалж: ВВС, CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10