Dark Light
Нийгэм | 2023-01-31

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Смарт куалити” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тус компани нь программ хангамжийн чанарын менежментийн чиглэлээр ажилладаг бөгөөд Программ хангамжид тест хийж, алдааг илрүүлж, эрсдэлийг үнэлснээр хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлдэг байна.  Үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Эрдэнэболд Монголд программ хангамжийн чанарын менежментийг нэвтрүүлэх, мэдээллийн технологийн холбогдох стандартад нийцсэн байдлаар чанарын менежментийг бий болгох шаардлагатайг онцоллоо. 

ЦХХХ-ны сайдын зүгээс Программ хангамжийн салбарт чанарын менежментийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжийн үүрэг оролцоо чухал шаардлагатай. Олон улсад чанарын менежментийг хэрэгжүүлэх нь сонголт биш заавал байх ёстой зүйл гэдэг.  Тиймээс мэдээллийн технологийн салбарт энэ ойлголтыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь олон талын ач холбогдолтой. ЦХХХЯ төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нэвтрүүлсэн системүүдэд чанарын хяналтын хэрэгцээ байгаа. Цаашид ЦХХХЯ-ны нэвтрүүлсэн системүүдийн хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад хамтран ажиллах боломжтой гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10