Dark Light
Нийгэм | 2023-01-31

Хадгалагч нь хадгалж буй эд хөрөнгийнхөө бүрэн байдлыг хангана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэхэмжлэгч Б-с “Н” ХХК-д холбогдуулан тус компанийн зооринд хадгалуулсан сонгино муудаж ялзарсан тул сонгины үнэ  20.000.000 төгрөгийг  гаргуулахаар шаардсан.

Хариуцагч “Н” ХХК-иас “…Иргэн Б-тай гэрээ байгуулах үед манай компанийн зооринд байцаа байсан, сонгиныг байцаатай хамт хадгалахад хадгалалтын горим зөрчигдөж, муудах эрсдэлтэй гэдгийг хэлсээр байтал гэрээ байгуулаад сонгиноо хүлээлгэн өгсөн тул 20.000.000 төгрөг төлөхгүй” гэж маргажээ.

Иргэний хуулиар, хадгалагч нь хадгалж байгаа эд хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг хангах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авах, иргэн, аж ахуйн нэгжтэй эд хөрөнгө хадгалуулах тухай гэрээ байгуулахдаа хадгалуулсан эд хөрөнгө дутсан, гэмтсэн, эвдэрсэн, алдсан зэргээс бий болсон хохирлыг хэн нь хариуцахаа тохиролцоогүй бол үрэгдсэн эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээдэг.

Харин хадгалуулагч нь эд хөрөнгөө хадгалагчид хүлээлгэн өгөх үед тоо, чанарын дутагдлын талаар мэдэж байсан боловч хэлээгүй, эсвэл мэдэх боломжтой байсан ч хэлээгүй, мөн хадгалагч, хадгалуулагч хоёулаа мэдээгүйн улмаас хадгалагчид бий болсон хохирлыг хадгалуулагч хариуцах талаар мөн хуульд заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Б нь “Н” ХХК-тай түүний агуулахад хөрөнгө хадгалуулах гэрээг байгуулж, нэг сарын 490.000 төгрөгийн хөлстэйгөөр 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн голланд сонгиныг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн, хэсэг хугацааны дараа сонгино муудсан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд, “…хадгалуулсан эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй талаар мэдэгдсэн боловч хадгалуулагч тавьсан шаардлагыг  биелүүлээгүйгээс хохирол учирвал хадгалагч хариуцлагаас чөлөөлөгдөх”-өөр заасан байв.

Анхан шатны шүүхээс, “Н” ХХК нь “хадгалагч”-ийн хувьд түүнд хадгалуулахаар хүлээлгэн өгсөн сонгиныг муутгахгүй, бүрэн бүтэн байх нөхцлийг хангах үүрэгтэй, уг үүргээ зохих ёсоор биелүүлсэн болон гэрээнд заасны дагуу эд хөрөнгөд нь хохирол учирч болзошгүй талаар Б-д мэдэгдэж сануулж байсан зэрэг нь нотлогдоогүй гэж үзэж, баримтаар нотлогдож буй муудсан сонгины үнэд хариуцагч “Н” ХХК-иас 18.672.000 төгрөг гаргуулан иргэн Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10