Dark Light
Нийгэм | 2023-02-01

Нэгдүгээр сард 163,7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 124,582 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,262 тн, АИ-92 автобензин 33,890 тн, АИ-95 автобензин 6,225 тн, Дизель түлш 74,068 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 38 хоног, АИ-92 автобензин 25 хоног, АИ-95 автобензин 47 хоног, Дизель түлш 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 163.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 1.9 мян.тн, АИ-92 автобензин 29.2 мян.тн, АИ-95/98 автобензин 1.7 мян.тн, Дизель түлш 118.3 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 3.2 мян.тн, Жет А-1 түлш 2.8 мян.тн, бусад бүтээгдэхүүн 6.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10