Dark Light
Нийгэм | 2023-02-01

УГЗ Зураач Ц.Мөнхжингийн бие даасан үзэсгэлэн Сөүл хотод нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 01-ний өдөр БНСУ-ын Сөүл хотод Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Зураач Ц.Мөнхжингийн бие даасан Уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. 

Уг үзэсгэлэнг БНСУ-ын Урлаг судлалын холбоо, Сөүл хотын  уран зургийн галерейн урилгаар зохион байгуулж байна. Үзэсгэлэн 10 хоног үргэлжлэнэ. 

Үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар болон БНСУ-ын Зураачдын холбоо, Уран зургийн галерейн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд , хоёр улсын зураач уран бүтээлчид, зураг цуглуулагч сонирхогчид оролцлоо.

Ц.Мөнхжин зураачийн өөрийн бий болгон хөгжүүлж байгаа “Mirage style” (Зэрэглээ дүрс) чиглэлийн  уран бүтээл нь орчин үеийн уран зургийн нэгэн шинэ урсгалд хамаарагддаг учир Солонгос зураач, урчууд, уран зураг сонирхогчдын анхаарлыг ихээр  татаж байна. 

Ц.Мөнхжин уран бүтээлчийг БНСУ-д уран бүтээлийн үзэсгэлэнгэээ гаргахад дэмжин ажиллаж байгаа Сөүл хотын Уран зургийн Жан Юн Сун Галерей болон БНСУ-ын Урлаг судлаач-шүүмжлэгч Шин Хан Сон нарт Монгол Улсын ЭСЯ-наас талархал илэрхийлж байна. 

Мөн удахгүй 3 дугаар  сард  Монгол Улсын 30-аад шилдэг уран зураачдын уран бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн Конгиду аймгийн Ямпион уран зургийн музейд болно. Цар тахлын хорио цээр тавигдсанаар Монгол, БНСУ хоёр улсын урлаг соёлын салбарын хамтын ажиллагаа ийнхүү сэргэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10