Dark Light
Нийгэм | 2023-02-02

Нийтийн байранд гал гарч 2 иргэн угаартжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны ...  дүгээр гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 1-ний өдрийн 08:33 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах 10 дугаар ангийн алба хаагчд хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х16 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /25 настай, эрэгтэй/ угаартаж ухаан алдсан байсныг гаргаж НЯТТТ-д, иргэн О /50 настай, эмэгтэй/ угаартаж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19