Dark Light
Нийгэм | 2023-02-02

Япон улсаас ирэх жуулчдыг тоог 50 мянгад хүргэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас 2023 - 2025 оныг Монгол зочлох жил болгон зарласантай холбогдуулан Японы зах зээлд ажилладаг тур компанийн төлөөллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, сайдын зөвлөх О.Одбаяр нар  хүлээн авч уулзав. 

Монгол Улсад Япон улсаас ирэх жуулчдын тоо багагүй хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд 5352, 2023 оны 1 дүгээр сарын 1 - 31-ны хооронд 426 жуулчин ирсэн үзүүлэлттэй байна. Харин 2019 онд Япон улсаас 39400 жуулчин ирсэн ба энэ тоог 2023 онд 50000 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байна. 

Иймд Япон жуулчдын онцлог, маршрут, аяллын хөтөлбөрийн судалгаа гаргах, хамтарч ажиллахад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа тухай санал солилцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10