Dark Light
Нийгэм | 2023-02-03

ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох "Zagreb Open" тэмцээний мэдээллийг хүргэж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын хоёр бөх барилдснаас эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд  Энэтхэгийн Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялж шагналын тавцанд зогсов. Хорватын дэвжээнд манай эрэгтэй бөхчүүд одоогоор иж бүрэн медаль хүртээд байна. 

Тэгвэл ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг-ын жингийн шөвгийн наймд 4 олимпод дараалан медаль хүртсэн дэлхийн 2, Европын 10 удаагийн аварга Азербайжаны алдарт Мария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19