Dark Light
Нийгэм | 2023-02-03

Офицер, ахлагч нартай уулзаж, хичээл сургалтын байдалтай танилцав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат тус улсын Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх албаны академийн удирдлага болон Монгол Улсаас тус сургуульд суралцаж байгаа офицер, ахлагч нартай уулзаж, хичээл сургалтын байдалтай танилцлаа.

Энэ үеэр тулгамдаж байгаа асуудлын талаар суралцагчдын санал хүсэлтийг сонсож, холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.

Мөн нийт суралцагчдад улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, хичээнгүйлэн суралцах талаар үүрэг чиглэл өгч, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10