Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн автобусны 3 дугаар буудал автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 2-ны өдрийн 06:40 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход “Хьюндай Аэросити” загварын нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Нийгэм | 2023-02-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







