Dark Light
Нийгэм | 2023-02-03

"Эрдэнэс Силвер Ресурс"-ын захирал асан Т.Мөнхбаяр нарын шүүх хуралдаан хойшиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч яллагдагч Т.Мөнхбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоно гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт, мөн яллагдагч П.Энхтүвшингийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс эрүүл  эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт тус тус ирүүлсэн тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд эдгээр хэргийн оролцогчдыг оролцуулах шаардлагын үүднээс шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10