Dark Light
Нийгэм | 2023-02-04

"Загреб Опен" тэмцээнээс Т.Тулга алтан медаль, Н.Наранхүү мөнгөн медаль хүртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жил чансааны оноо олгох дөрвөн тэмцээнийг зохион байгуулна. Чансааны оноо олгох эхний  “Загреб Опен”  тэмцээн хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загреб хотод болж байна. 


Тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай.

 

 

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын тамирчдаас “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга алтан медаль, 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүү мөнгөн медаль хүртсэн байна. Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд Г. Ганхуяг хүрэл медаль хүртжээ. Монголын  гурван бөх энэ тэмцээнд жин тус бүрдээ ийхүү медалийн эзэд болжээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10