Dark Light
Нийгэм | 2023-02-05

Газрын багц хуулийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг даваа гарагт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулна.

Хэлэлцүүлгээр Газрын ерөнхий хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын долоон төслийн талаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг сонсож, тодорхой саналуудыг хуулийн төсөлд тусгах аж.

Даваа гарагийн өглөө 09 цагт эхлэх уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл болох 400 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн байна.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10