Төв аймгийн .... сумын “Ганц толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 85 км, сумын төвөөс баруун урд зүгт 65 км/-т Иргэн М /хөгжлийн бэрхшээлтэй/, 2 сарын 2-ны өдрийн 21:20 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2 сарын 3-ны өдрийн 19:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид болон ар гэрийнхэн 09:18 цагаас 14:10 цаг хүртэл тус иргэн М /63 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй /-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь зүүн урд зүгт 1 км-т Ганц толгой гэдэг газраас 14:10 цагт цогцсыг олжээ.
Нийгэм | 2023-02-06
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







