Dark Light
Нийгэм | 2023-02-06

Сүм хийд, шашны барилга байгууламжид хяналт шалгалт хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд, шашны барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус  хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх юм.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10