Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэх асуудлыг шийднэ хэмээн мэдэгдэв. Мөн химийн эмчилгээнд шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийн санхүүжилтийг Австрийн төслөөр шийдэх боломжгүй бол Дэлхийн банк зэрэг донор байгууллагууд руу хандаж арга зам хайна. Шийдэх боломжтой гэж үзэж байгаа тухай хэллээ.
ХСҮТ-ийн амбулатори дотор “Медпортал” нэртэй хувийн оношилгооны эмнэлэг ЭМЯ-ны шийдвэрээр 2019 оноос 190 ам метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй.
ХСҮТ компьютерт томографаар оношилгоо шинжилгээ хийх боломжтой учраас “Медпортал”-д энэ төрлийн оношилгоог хийлгэхэд үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг.
Харин MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг гэв.
Төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдэх өгөх тул хавдрын урдаа барьдаг ганц төв оношилгоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ гэж үзэж буй учраас “Медпортал” эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлөх үүргийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ХСҮТ-ийн удирдлагуудад өглөө.
АДМИН








Нийгэм







