Монгол улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж Говь хангайн цэнхэр орон Гурван бүсийн нутаг болох Баянхонгор аймагт “Түйн голын жавар-2023” өвлийн наадам 2 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
-Тус арга хэмжээ нь Монголчуудын дунд уламжлагдан ирсэн баяр болох мөсний наадмыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан хөгжүүлэх зорилготой юм.
-Наадмын хүрээнд:
▪ Төв халхын соёлын урлагийн үзүүлбэр
▪ Наадмын нээлтийн үйл ажиллагаа
▪ Монгол үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах
▪ Мөсөн шагай
▪ Хээрийн цайны амт шалгаруулах
▪ Тэшүүрийн уралдаан
▪ Мөсөөр урласан бүтээл шалгаруулах
▪ Мөсөн сурын 2023 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн
▪ Наадмын үеэр орон нутгийн онцлогийг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, морь, тэмээ унах, мөсөн чарга унах, “Ice drift” уралдаан, үдшийн цэнгээн, мөсөн дээрх сумо, олс таталт, залуучуудын соёл урлагийн арга хэмжээ болон халуун хоол, цай, хөнгөн зууш, зэрэг худалдаа үйлчилгээ байх юм.

АДМИН








Нийгэм







