Dark Light
Нийгэм | 2023-02-07

Оршуулгын газраас 82 настай эмэгтэй амьд олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Нью-Йорк мужийн Лонг Айрлэнд арал дээрх ахмадын асрамжийн газарт 82 настай эмэгтэйг нас барсан болохыг баталжээ. Настай эмэгтэйг амьсгал хураасан гэж үзэн оршуулгын газарт аваачиж, гурван цагийн дараа амьсгалж байгааг нь мэдсэн байна.

АНУ-ын нутаг дэвсгэрт амьд хүнийг нас барсан гэж үзэн  оршуулгын газарт аваачсаны дараа сэрсэн тохиолдол сарын хугацаанд хоёр дахиа гарч байна. 

Ахмадын асрах газраас оршуулгын газарт ирсэн эмэгтэйг амьд мэнд гэдгийг мэдсэн даруйд эмнэлэгт хүргэсэн байна. Уг эмэгтэйг бямба гарагийн 11:15 цагт үхсэн гэж бүртгэснийг орон нутгийн цагдаагийн тэмдэглэлд бичиж үлдээжээ. Түүнийг 13:30 цагт Миллер Плэйс дэх оршуулгын газарт хүргэж, 14:09 цагт амьд гэдгийг нь мэдсэн байна. 

Айова мужид сарын өмнө 66 настай эмэгтэйг эмнэлгийн тусламж авч байх үед нь нас барсан гэж бүртгэжээ. Түүнийг цогцсын уутанд хийж оршуулгын газарт аваачсаны дараа оршуулгын газрын ажилтнууд уутыг нь онгойлгохдоо амьд гэдгийг нь мэдсэн байна. Айова мужид хүний нас барсан тухай эндүү ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд 10,000 ам.долларын торгууль оногдуулдаг ажээ. 

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10