Dark Light
Нийгэм | 2023-02-07

15 иргэний 5 сая төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн 7 хоногт нийт 183 иргэн хандаж гомдол, мэдээлэл ирүүлсэнээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ. Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйдчилгээ үзүүлэх зэргээр шийдвэрлэж, 5 сая 245 мянган төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна. 

Сүүлийн өдрүүдэд иргэдээс худалдаа үйлчилгээ, тэр дундаа сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх мэдээлэл нэмэгдсэн байна. Тодруулбал, “Дэнжийн 1000” худалдааны төвд хонины ууц 500-600 мянган төгрөг, ааруул 50-60 мянган төгрөгөөр худалдаалагдаж буйг иргэд мэдээллээд байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10