Dark Light
Нийгэм | 2023-02-07

ГХЯ: Газар хөдлөлтөд манай иргэд өртсөн гэх мэдээлэл ирээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Турк улсын Сиритэй хиллэдэг бүс нутагт өчигдөр 12 цагийн зайтай 7.8 болон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд боллоо. Удаа дараалан болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо цаг тутам нэмэгдсээр 4,000 орчимд хүрээд байна.

Турк улсад ажиллаж амьдарч, аялж буй иргэдтэй холбогдсон эсэх асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад : "Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон, одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй.  Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь элчин сайдын яам үргэлжлүүлэн ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10