Dark Light
Нийгэм | 2023-02-07

ҮХНӨ-ийг хийхгүй бол өнөөдрийн буруу бүхэнд үргэлжлэл байх болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад Үндсэн хуулийн хямрал нүүрлэсэн үү гэвэл нүүрлэсэн. 1992 оны Үндсэн хуулийг 8 жилийн хугацаанд л үйлчилсэн гэж хуульч, судлаачид үздэг. Нэг үгээр хэлбэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хууль эхний 8 жил үүргээ маш сайн гүйцэтгэсэн бөгөөд үлдсэн 22 жилд нь бүрэн дүүрэн гүйцэтгэх чадамжгүй болсон. Гэхдээ энэ нь Үндсэн хууль муу байсандаа биш цаг үе хувьсан өөрчлөгдөж ирсэн учраас тухайн хууль цаг үетэйгээ зэрэгцэн алхаж чадахгүй болсон гэсэн үг. 

Өнөөдөр бид өнгөрсөн 30 жилийнхээ алдааг хэлэлцэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний хамгийн шилдэг гэж сонгосон хүмүүс биднийг удирдан чиглүүлсээр ирлээ. Гэтэл үр дүн нь ямар байгааг бид бүгд харж байгаа. Хэнийг ч сонгосон нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл алдааг бид хүнээс хайх бус, хууль эрх зүйн орчин, тогтолцооноосоо хайх хэрэгтэй болоод байна гэсэн үг юм.  

Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг заавал хийх ёстой юм уу, Хийхгүй байвал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Өөрчлөлтийг хийхгүй байвал өнөөдөр болж байгаа буруу бүхэнд үргэлжлэл байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19