Dark Light
Нийгэм | 2023-02-07

Олон улсын дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн тэтгэлэгтэйгээр АНУ, Унгар болон Канад улсад суралцах сургалтуудад хамрагдах боломжийг дасгалжуулагчдад нээлттэйгээр зарлалаа.

МҮОХ-ны дэмжлэгтэйгээр Монголын туялзуур сэлэмний дасгалжуулагч Г.Халиунаа нь АНУ-ын ҮОХ, АНУ-ын Дэйлвэрийн их сургуулийн хамтарсан “Олон улсын дасгалжуулагчийн сертификат олгох” сургалтад суралцаж байгаа бол Монголын каное каякийн спорт холбооны дасгалжуулагч  Н.Батхишиг цахим сургалтад хамрагдаад байна. 

Мөн Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагчийн гурван сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт Монголын хөлбөмбөг, жүдо, туялзуур сэлэмний дасгалжуулагчид амжилттай суралцаж төгссөн билээ.

Дасгалжуулагчдад тавигдах шаардлага болон бусад мэдээллийг дооох линкээс хүлээн авна уу.

  *International Coaching Enrichment Certificate Program (ICECP) delivered by the USOPC and the University of Delaware

Цахим линк: https://www1.udel.edu/ICECP/index1.html

Сургалт явагдах хэл: Англи хэл

Сургалт явах хугацаа:

·         Module 1 (Цахимаар): 2023 оны 4-р сарын 3-аас 8-р сарын дунд

·         Modules 2-3-4 (Газар дээр нь): Colorado Springs and Newark, Delaware (USA) 2023 оны 09-10-р сард

·         Module 5 (Газар дээр нь):  Lausanne (SUI) 2024 оны 4-р сард

*PAISAC Montrйal (CAN)

Цахим линк: https://paisac.org/language/en/olympic-scholarship-training/

Сургалт явагдах хэл: Франц хэл

Сургалт явах хугацаа:

·         PHASE 1: (Цахимаар) 2023 оны 04-р сарын 17-ноос 5-р сарын 14

·         PHASE 2: 22 хоног Montreal (CAN) хотод 2023 оны 09-р сарын 10-наас 10-р сарын 2

1.    *PAISAC Lausanne (SUI)

 Сургалт явагдах хэл: Франц хэл

    Сургалт явах хугацаа:

• PHASE 1: (Цахимаар) 2023 оны 04-р сарын 17-ноос 5-р сарын 14

·         PHASE 2: 22 хоног Lausanne (SUI) хотод 8 сарын 14-нөөс 2023-09 сарын 03-ны хооронд

2.    International Coaching Course (ICC) delivered by the Hungarian University of Sports Science, Budapest (HUN)

Цахим линк: https://tf.hu/.https://zogii.mn/future.https://zogii.mn/international-coaching-course

Сургалт явагдах хэл: Англи хэл

2023 оны сонгогдсон спортын төрөл: Basketball, Fencing, Football, Handball, Judo, Swimming, Tennis, Volleyball, Water-Polo, Wrestling and General Conditioning


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10