Dark Light
Нийгэм | 2023-02-07

Баруун хязгаарын хөгжимчид ур чадвараа ахиуллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 340, 331 дүгээр ангийн Үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг чадваржуулах, үлээвэр найрал хөгжимчдийг бэлтгэн, мэргэшүүлэх зорилгоор ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албаны уран бүтээл эрхэлсэн офицер хошууч Б.Цэнгэл, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчин дэд ахлагч Ж.Оргил нар 14 хоногийн хугацаатай мэргэжлийн сургалтыг зохион байгуулж явуулав. 

Энэхүү сургалтын эхэнд үлээвэр найрал хөгжимд хөгжимчин болох хүсэл сонирхолтой хугацаат цэргийн алба хаагчдын дунд сонгон шалгаруулалтыг явуулснаар 9 хугацаат цэргийн алба хаагчийг уг сургалтад хамруулсан юм. 

Сургалтад хамрагдсан дайчдаас Ховд аймгийн Жаргалант сумаас татагдан ирсэн байлдагч Эрдэнэбаатарын Дөлгөөнийг онцлоход, тэрээр цэргийн албаа хааж буй хугацаандаа ангийн үлээвэр найрал хөгжимчид жагсаалын талбайд тоглож байхыг нь хараад тус ангидаа хөгжимчин болж үлдэх хүсэл төрсөн тухай яриа дэлгэлээ. Түүний хувьд багаасаа хөгжим тоглох сонирхолтой байсан ба уг сургалт нь өөрийн сонирхлоо хөгжүүлэх, шинийг сурч мэдэх боломж олгохоос гадна ахлагчийн албанд улиран ажиллах хүслийг нь бадраасан ажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10