Dark Light
Нийгэм | 2023-02-07

Сайдын зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаан болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн энэ оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2023.02.07/ болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал хэлэлцэх асуудлын эхэнд Батлан хамгаалахын 2023 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөг баталсан юм.  Өнгөрсөн 2022 онд Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа шат ахисан жил байсныг зөвлөлийн гишүүд онцлоод, энэ жил хийхээр төлөвлөсөн олон улсын зөвлөлдөх уулзалт, гадаад улс оронд суралцагчдын асуудал, харилцан айлчлалууд, сургалт дадлага зэрэгт өндөр ач холбогдол өгч ажиллахыг санууллаа. 

Дараагийн хэлэлцсэн асуудал бол Батлан хамгаалахын шагнал олгох журмыг шинэчлэх тухай асуудал байв. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хуралдааны үеэр хэлэхдээ, “Шагнал урамшууллыг хавтгайруулан олгодог байдлыг халж, цэгцлэх болсон. Төрийн мөнгийг төмрөнд үрдэг байдлыг болиулж, журамлахаас гадна анги байгууллагууд түүхэн ойгоор медаль үйлдвэрлэж, тараадаг байдлыг зогсоох нь зүйтэй” хэмээн онцолсон юм. Ийнхүү уг журмын төслийг дахин сайн нягталж боловсруулахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10