Dark Light
Нийгэм | 2023-02-07

Нэгдмэл эх сурвалжтай, нэг алсын хараатай байх нь чухлыг онцоллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 6-ны өдөр БХЯ-ны харьяа хэвлэл мэдээлэл, соёл урлагийн байгууллагуудын төлөөлөл хуралдаж Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг нэгдмэл цогц удирдлага зохион байгуулалтаар хэрхэн шинэлэг байдлаар иргэд, олон нийтэд сурталчлах талаар санал солилцлоо. 

Хурлын үеэр цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг товч танилцуулж, нэн тэргүүнд анхаарч ажиллах шаардлагатай зарим асуудлыг тодорхойллоо. Тухайлбал, мэдээллийн хурдцыг сайжруулж, хамрах хүрээг өргөтгөх, салбарын хэмжээнд зохиогдохоор төлөвлөгдсөн үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг гаргаж, нэгдмэл зохион байгуулалттайгаар хамтран ажиллах талаар онцгой анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. 

Уг хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд үйл ажиллагааг нь улам төгөлдөржүүлэх зорилгоор орон тооны бус зөвлөлийг байгуулах саналтай байгаагаа зарим байгууллагын дарга нар илэрхийллээ.

Хэвлэл мэдээлэл, соёл урлагийн байгууллагууд мэдээ мэдээллийн нэгдмэл эх сурвалжтай, нэг алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулах нь ажил үүргийн хуваарилалт болон харилцан ойлголцол, цаашлаад уран бүтээлийн чанарыг дээшлүүлэх, мэдээллийг иргэдэд хүргэх талаар онцгой ач холбогдол үзүүлнэ гэдгийг хуралд оролцогчид хэлж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10