“Монголиан Эйрвэйс Карго” ХХК өнгөрөгч 01 дүгээр сарын 14-нд туршилтын нислэгээрээ зорчигч тээвэрлэсэн ноцтой асуудал гарч нэлээд шуугиан болсон. Дээрх асуудлыг дахин тодруулахад дээрх компани 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Гадаадад нислэг үйлдэж байсан “AIRBUS A330-200, A320-200” онгоцнуудыг оруулж ирсэн. Тус агаарын хөлгүүд нь Берлин, Москва, Сингапур, Шанхай зэрэг Ази, Европын хотууд руу нислэг үйлдэнэ гэж мэдэгдэж байв. Гэхдээ аль ч оронд ашиглагдаж байсан агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэхийн өмнөх мөрдөх дүрэм, журам нь хатуу зохицуулалттай байдаг. ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар дээрх компанийн дүрмийг хэлэлцэж нислэгийн замын дагуух ниссэн хангалттай тооны нислэг 100-аас доошгүй цагийн бататгах нислэгийг дүрмийн дагуу заавал хийх шийдвэр гаргасан. ”Энэхүү бататгах нислэгийн тодорхой цагийг зөвхөн ИНЕГ-ын даргын зөвшөөрлөөр ачаатай хийж болохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболдод даалгасан байдаг.
Уг даргын зөвлөлийн шийдвэрийг баталгаажуулсан С.Мөнхнасанг Ковидын хуулиар ажлаасаа чөлөөлөгдсөнөөс нэгхэн хоногийн дараа НААХЗА-ын дарга П.Ганболд “Монголиан Эйрвэйс”-ийн онгоцонд бататгах цагийн нислэгийг гүйцээлгэлгүй зорчигч тээвэрлэх зөвшөөрөл дур мэдэн өгсөн. “Монголиан Эйрвэйс карго” ХХК зөвшөөрлөө авсны маргаашаас нь онгоц дүүрэн зорчигч тээвэрлэж, Вьетнам улс руу нислэг үйлдсэн.
Гэтэл зорчигчтой битгий хэл ачаатай нисэхдээ зөвшөөрөл авах ёстой байтал Нисэхийн дүрмийг ноцтой зөрчиж онгоц дүүрэн хүн тээвэрлэж явсан бөгөөд дээрх онгоцонд ганцаараа дүгнэлт гаргасан байцаагч н.Амарсанаа гэгч нь эрх бүхий дарга нараасаа албан томилолт ч авалгүй өөрийн эхнэр хүүхэд хамаатан саднаа дагуулаад Вьетнам улсаар 7 хоног зугаалжээ.
Дээрх шийдвэр дээр 100-гаас доошгүй цагийн бататгах нислэг үйлдсэн тохиолдолд зөвшөөрлийг олгоно гэсэн бол “Монголиан Эйрвэйс” дөнгөж 50 цагийн нислэг үйлдсэн байна. Уг компанийн онгоц 50 цагийн нислэг үйлдсэн байсныг ИНЕГ-ын цахим хуудаст гаргасан мэдэгдлээр нотлогдож байна. Туршилтын нислэгээр зорчигч тээвэрлэж иргэдийнхээ амь насаар тоглож, нисэхийн аюулгүйн дүрмээ зөрчдөг улс Монголоос өөр хаана ч байхгүй биз ээ.
Харин дээрх ноцтой асуудлыг таслан зогсоож хариуцлагагүй албан тушаалтнуудад арга хэмжээ авахгүй зүгээр харж суусаар байгаад олон зуун хүний эрдэнэт амь нас аюулд оруулах вий дарга нараа.
АДМИН








Нийгэм







