Dark Light
Нийгэм | 2023-02-08

Байшин шатаж 1 иргэн галд өртөн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймаг, Ерөө сумын ... дугаар багийн .....  тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт  160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т иргэн Б, Ц нарын 1 давхар байшин 2 сарын 07-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 2 сарын 8-ны өдрийн 01:18 цагт хүлээн авсан.

Тус сумын ....  тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан 2 сарын 8-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраасан. Тус гал түймэрт иргэн Б/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид 04:50 цагт хөдөлгөөн үйлдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19