Dark Light
Нийгэм | 2023-02-08

Хил холболтын төмөр замын асуудлыг хурдавчилна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч онд манай улсын төмөр замын сүлжээний урт 2,964.9 км болж 40 хувиар нэмэгдсэн.

Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусч, төмөр замаар хийх ЭКСПОРТЫН ГУРВАН ГАРЦТАЙ болсон.

Гэхдээ хил холболтын төмөр замын ажил хийгдээгүйн улмаас шинэ  төмөр замын гарцуудаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.

Нэн түрүүнд Гашуунсухайт Ганц мод боомтын хил холболтын төмөр замыг яаралтай барьж байгуулах асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Чайна энержи интернэшнлийн удирдлагуудтай уулзах үеэрээ ярилцлаа.

Энэ хүрээнд:

1- байнгын хамтарсан ажлын хэсэг байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөө гаргах;

2- хоёр сарын дотор сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах;

3- Хил холболтын төмөр замыг хамгийн БОГИНО ХУГАЦААНД, хамгийн ХЯМД ЗАРДЛААР, хамгийн ЗӨВ ШИЙДЛЭЭР барьж байгуулах тал дээр санал нэгдэж ажлаа шуурхайлахаар тогтлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10