Dark Light
Нийгэм | 2023-02-08

Баянзүрх дүүргийн хороодод “ногоон бүс” төслийг хэрэгжүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хариуцсан 23, 28 дугаар хороог ногоон бүс болгож камержуулах зорилгоор Баянзүрх дүүргийн “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт төв”-ийн санхүүжилтээр 35 цэгт 86 ширхэг теле хяналтын камерыг суурилууллаа.

Тус хороодын нутаг дэвсгэрийг “Ногоон бүс” болгосноор цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иргэд, байгууллагаас энэ оны 01-р сард 1588 дуудлага мэдээлэл ирүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 270 нэгж буюу 14,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Цаашид теле хяналтын камерын цагдаа 3 ээлжээр 24 цаг үүрэг гүйцэтгэж, камерын тусламжтайгаар тус хороодыг бүрэн хяналтад авч, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10