Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн дэлхийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боловсролын шинэ платформ төсөл хэрэгжүүлэх асуудлаар ярилцлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, Техникийн болон мэргэжлийн боловсролын суралцагчдад зориулсан IT, / мэдээллийн технологи/-ийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх чиглэлд,
Багш бүрийг компьютержуулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэхээр ярилцав.
Мөн багш нарын ажлын ачааллыг бууруулах, олон системд тайлан шивдэг, программ нь ачаалаа дийлдэггүй байдлыг халж google-ийн боловсролын болон төрийн байгууллагын дижитал орчныг сайжруулахад чиглэсэн орчин үеийн программ хангамж, шинэлэг апп нэвтрүүлж ажиллахаар боллоо.
АДМИН








Нийгэм







