Dark Light
Нийгэм | 2023-02-09

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад гал гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехийн I зууханд гал гарчээ. 

Тус дуудлагын Онцгой байдлын газар 02 дугаар сарын 09-ний 00:24 хүлээн авсан бөгөөд дуудлагын  дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиж, станцын зуухын цехийн I зууханд гал түймэр гарч байсныг гал түймэр унтраах тархалт хийж, хөөс үүсгэгч бодис ашиглан гал түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. 

Тус цахилгаан станц нь нийт 7 зуухтай, 1 зуухын үйл ажиллагаа зогсоход үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй талаар Онцгой байдлын газраас мэдээллээ. 

May be an image of 1 person

No photo description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10