Dark Light
Нийгэм | 2023-02-09

Япон Монголын эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх чиглэлээр Жайкатай хамтарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон улсад ажиллаж байгаа боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүс Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч, ноён Танака Акихико, дэд ерөнхийлөгч, ноён С.Имото нартай уулзлаа. 

Шинжлэх ухаан, инновац хөгжүүлэлтийн чиглэлд төсөл хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй гарааны бизнесийг дэмжих чиглэлд хамтран ажиллах санал тавилаа. 

Япон Улсын Засгийн газрын зээлээр баригдсан Монгол-Японы эмнэлгийн 2 дахь шатны хөтөлбөрийг эхлүүлж, эмнэлгийн өргөтгөл, чадварлаг эмч нарыг үе шаттай бэлтгэх, орчин үеийн өндөр нарийвчлалтай эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг шийдвэрлэхээ Жайкагийн удирдлагууд илэрхийллээ.

Монгол-Японы эмнэлэг АШУИҮС-ийн харьяа учраас Их сургуулийн дэргэдэх судалгааны цогцолбор хүрээлэнгийн  бүтэцтэй байх шаардлага үүссэн.  Энэ чиглэлээр Японы Их сургуулийн дэргэдэх эмнэлгүүд, эрүүл мэндийн судалгааны төвүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10