Dark Light
Нийгэм | 2023-02-09

ЗХЖШ: 800 алба хаагч халагдах өргөдлөө өгсөн гэдэг худал мэдээлэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

"Цахим орчинд Д.Өөдөө нарын иргэд “ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС 800 ГАРУЙ АЛБА ХААГЧ ХАЛАГДАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ” хэмээх худал мэдээллийг түгээж, цэргийн албаны нэр хүндийг унагаах, цэргийн алба хаагчдын дунд сэтгэл зүйн тогтворгүй байдлыг бий болгох зорилгыг агуулж байна. 

Тиймээс энэхүү мэдээлэл нь огт үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас улс орны эдийн засгийн чадавх, боломжид тулгуурлан алба хаагчдынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд анхаарч, дэс дараатай арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэлд өөрчлөлт оруулсан ба өнгөрсөн оны 8 дугаар сараас “Цэргийн гэрээт алба хаагч”, “Дэд ахлагч”, “Ахлагч” цол бүхий албан тушаалын цалинг шинэ шатлалаар нэмэгдүүлж, 2023 оны 01 дүгээр сараас нийт бие бүрэлдэхүүний цалин шинэ шатлалд шилжээд байна.

Мөн Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоолоор төрийн зарим алба хаагчид, түүний дотор төрийн тусгай алба хаагчийн цалингийн хэмжээ шинэчлэн тогтоогдсон юм. Энэхүү тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн гэрээт алба хаагчийн цалин 267,534.00, ахлагч нарын цалин 250,390.00-492,270.00, офицерын цалин 214,457.00-726,105.00 төгрөгөөр тус тус нэмэгдсэн болно.

Иймд аливаа мэдээллийг бодит эх сурвалжаас нь авч, олон нийтэд түгээж байхыг Та бүхнээс хүсье" гэжээ. 

                                               


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10