Улсын дээд шүүх Лу.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэсэнтэй холбогдуулан тус намын зүгээс хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Уг хэвлэлийн хуралд Ардчилсан намын эв нэгдэл, эвлэрлийн ажлын хэсгийн ахлагч нар болон ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцов.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулсан нийт гүшүүдийн хурал болон, ҮБХ-ны хурал хуулийн дагуу явагдсан гэж үзэн улсын дээд шүүх намын даргыг бүртгэлээ. Өнөөдөр бол Ардчилсан намын гишүүдийн элэг нь дэвтэж, магнай нь тэнийсэн өдөр болж байна. Нийт ардчилсан намын гишүүддээ болон ардчилалд хайртай иргэн бүртээ энэхүү баярт өдрийн мэндийг хүргэж байна. Ардчилсан намын түүхэнд цоо шинэ хуудас эргэлээ. Цаашид Ардчилсан нам эв нэгдлийн төлөө, намын гишүүдийнхээ итгэлийн төлөө зүтгэх болно. Үнэт зүйл, зарчим дээрээ тууштай гэдгээ харуулах болно. Сөрөг хүчний үүргээ хамтдаа гүйцэтгэж 2024 оны сонгуульд ялахын төлөө зүтгэцгээе гэж намын гишүүддээ уриалж байна гэв.
Мөн Лу.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар албан ёсоор батламжилж буйтай холбогдуулан тус намын ээлжит бус хуралдаанаас гаргасан тогтоолыг танилцууллаа.
АДМИН







Нийгэм







