Dark Light
Нийгэм | 2023-02-09

Үс засуулбал өлсөж ундаасна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.2.10, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20/

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 08.07-18.05

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10